Тэвчээрийн тухай

2016-09-05  本文已影响0人  宁静Tsedoo
❤️Love is Patient

  Тэвчээр гэдэг хайр юм байна. Хайртай болохоор л бид тэвчдэг.

 Ээж минь надад хэлсэн нэг өгүүлбэр санаанаас ер холдоггүй юм. Тэр хэлэхдээ "Амьдрал гэдэг чинь тэвчээр шүүдээ" гэж хэлж байсансан. Үнэхээр ч амьдралд тохиолдох бүхий л сайхныг нь муухайтай нь хүлээн авч, муугаас нь сайхныг олж харж хэцүү бэрхийг нь давж заримдаа зүгээр л тэвчих шаардлага гардаг. Энэ өгүүлбэрийн цоожийг Библид бичсэн "хайр тэвчээртэй" гэсэн 2 үгээр би тайлсан юм.

  Бид амьдралд дэндүү хайртай болохоор муу бүхнийг инээсэглээд тэвчиж чаддаг юм байна. Бид эргэн тойронд байгаа хүмүүсээ хязгааргүй ихээр хайрладаг учраас сайн муу бүгдийг хамтад нь хайрлаад алдаа  дутагдалыг нь тэвчиж чаддаг.

                                                Тэвчээр бол хайр

                      Хайртай учраас л тэвчдэг

上一篇下一篇

猜你喜欢

热点阅读