Саран ижий

2016-12-20  本文已影响0人  Butemj

Бүүвэйн хонгор дууг тань сонсоод

Бүлээцсэн сэтгэл уянгаар эгшиглдэг

Харанхуй төгөлд тусах туяа шиг

Хайр бялхсан харц чинь намайг энхрийлдэг

Таны минь хэлэх үгс бүр

Талд дуслах бороо шиг шимтэй

Таны минь айлдах сургаал бүр

Танан сувд шиг надад үнэтэй

Харанхуй шөнө шиг уйтай гуниглхад

Хонгор ээж та сар нь байдаг

Хорвоод гэрэл нэмдэг нь та болхоор

Халуун цээжиндээ жаргалын очтой.

Д.Бүтэмж

上一篇下一篇

猜你喜欢

热点阅读